Жилийн туршлага
Ажилтан
Салбар
Ажил мэргэжил
Хангамж & Давуу тал
Бид таны эрүүл мэнд, сэтгэл, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжиж ажиллах болно.
"Богд даатгал" ХК нь Улаанбаатар хотын ажилтнууд өглөө 8:00–9:30 цагийн хооронд ирдэг, орой 17:00–18:30 цагийн хооронд тардаг уян хатан хуваарьтай. Борлуулалтын ажилтнууд ажлын цагаа цахимаар бүртгүүлэх боломжоор хангагдсан.
Ажилтнуудаа хувийн эрүүл мэндийн даатгалд жил тутам хамруулж ажилладаг ба ажилласан жилээс хамаарсан 30–60 хувийн хураамжийн хөнгөлөлтийг санал болгодог.
Ажилтны эрүүл мэнд болон багийн ажиллагааг дэмжих зорилгоор "Спорт баг" ажилладаг. Спорт зааланд тогтмол тоглох, явган аялал, спортын тэмцээн, зуны аялал зохион байгуулдаг.
CII, CFA, мэргэшсэн нягтлан бодогч зэрэг олон улсын мэргэшлийн зэрэг авсан болон IELTS, TOEFL шалгалтанд тэнцсэн ажилтанд ур чадварын нэмэгдлийг үндсэн цалин дээр нэмж олгодог.
Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэглээний зээлийг хамтран ажилладаг банкнаас хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломжийг бүрдүүлдэг.
Ажил амьдралыг тэнцвэржүүлэх бодлогын хүрээнд төрсөн өдрөөрөө хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэхэд анхаарч, цалинтай 1 өдрийн чөлөө олгодог.
Шинэ ажилтанд зориулсан цогц танилцуулга сургалтаас эхлэн, ажилтнуудыг мэргэшүүлэх дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

Карьер
Богд Даатгалын хамт олонд нэгдэж, өөрийн карьераа хөгжүүлэх боломжийг олгох нээлттэй ажлын байруудтай танилцаарай.
Дадлагын хөтөлбөр
Даатгалын салбарт бодит туршлага хуримтлуулж, мэргэжлийн чиглүүлгийн дор өөрийгөө хөгжүүлэх боломж.
Дадлагын хүсэлт илгээхҮйл явц
Бид шударга, ил тод, хүндэтгэлтэй үйл явцыг эрхэмлэдэг. Энэ нь танд болон Богд Даатгалд хамгийн зөв, үнэ цэнтэй хамтын ажиллагааг бий болгох үндэс юм.
Үйл ажиллагаа
Манай баг хамт олны хамтарсан аялал, сургалт, спортын тэмцээн болон корпорат арга хэмжээний тухай.